Ажил хаялт энэ зунжин, намаржин үргэлжилсэн гэж болно. Харин азаар /азаар ч гэж дээ/ тоглогчидын холбоо болон NBA тохиролцоонд хүрч 2011-2012 оны улиралын тоглолт эхлэх болоод байгаа билээ. Сагсан бөмбөгтэй холбоотой ашиг орлогыг багууд болон тоглогчид 50:50 хувиар хувааж идэлцэхээр болов. За тэр ч яахав над мэтийн хүмүүст бол улирал эхэлж л байвал боллоо. Ямартай ч дараагийн 10 жил /6 байж ч магадгүй, элдэв юм тохиолдохгүй бол/ ажил хаялт болно гэж айлтгүй шүү, гэрээгээ 10 жилээр хийцэн.

Албан ёсоор бол ажил хаялт 2011 оны 7 сарын 1-ээс эхэлж 2011 оны 12 сарын 8нд дууслаа. Энэ улиралд багууд 66 тоглолт хийнэ. Уг нь бол улиралд 82 тоглолт хийдэг юм. Шинэ улирал Христийн төрсөн өдөр буюу 2011 оны 12 сарын 25 /монголын цагаар 26нд/ нд 5 тоглолтоор эхлэнэ. Энэ нь өнгөрсөн жилийн аваргууд болох Даллас, финалд гарсан Майями багтай, Бостон Нью-Йорк багууд, Чикаго Лос Анжелес Лэйкерс багууд, Орландо Оклахама, Голден Стэйт Лос анжелес клипперс гэсэн багуудын тоглолт болох юм. Монголд Боловсрол суваг тв, Спорт Бокс сувгаар шууд дамжуулна гэсэн. Шөнө 2.30 цагт босоод үзнэ дээ.

Одоо солилцоо наймаа жоохон ярьчий. 12 сарын 10 нд солилцоо наймаа эхэлсэн. Одоогоор хийгдээд байгаа хамгийн том солилцоо бол Крис Полын солилцоо юм. Уг нь Лэйкерс рүү явахаар тохиролцсон боловч Дэвид Стөрн /NBA-ийн ерөнхийлөгч/ энэ наймааг тооцохгүй, хэзээ ийм юм байсы гээд болиулсан. Гэвч Пол ЛА-ийн нөгөө баг болох Клипперст Блейк Гриффины хамтрагчаар "газардав".
Полын оронд Нью Орлеанс руу Эрик Гордон, Крис Каман, Амину болон 2012 оны драфтын эхний тойргийн эрх явав. Их л үнэтэй наймаа. Гэсэн ч бид Гриффен, СР3 нарын хослолыг харах нь, олон ч аллиуфф гарна даа энэ хоёроос. Харин миний хувьд эндээс плей-оффын амжилт хараад нэмэргүй байх.
Супермен Дуайт Ховард /Монгол ирсэн ш дээ/ багаасаа явна явна гээл байсан гэвч энэ жилдээ багтаа үлдэхээр болов. Түүнийг Лэйкерс авчих байх гэсэн найдлага байсан ч талаар болов бололтой.
Нене Дэнвэрээс явна гээл байсан гэвч багтаа үлдсэн. Шэйн Баттерийг Майями эгнээндээ нэгтгэв. Нью Орлеансын шилдэг тоглогч Дэвид Вест Индианад ирсэн. О.Ж.Майо Индиана руу бараг явах байх. Т-МАК Хьюстонд газардаж чадсан.
Даллас төвийн тоглогч Тайсан Чандлерыг алдсан. Тэр Нью-Йоркт очиж Кармело, Амаре 2 той нэгдэн бас нэг их гурвал үүсгэв. Харин Нью-Йорк ахмад холбон тоглогч Биллапсыг багаасаа хасчээ.Тэр Клипперст ирж магадгүй. Нью-Йорк өөр нэг туршлагатай хамгаалагч Майк Биббиг авсан.
Харин Даллас Лэйкерсээс Ламар Одомыг зүгээр л драфтын эрхээр сольж авсан. Тэд эгнээндээ Вийнс Картерыг нэгтгэсэн. Хамгаалагч Ж.Ж.Бареаг чөлөөт агентаас Миннесота руу явуулсан. Гэвч түүний оронд франц залуу Родриге Буба байгаа учраас Бареа угаасаа тоглох зайгүй байсан. Далласт хамгаалагчид болох Терри, Кидд, Буба байгаа шүү дээ. Мөн шинээр аваад байсан Рүди Фернандес болон залуу тоглогч Кори Бруверыг багаасаа явуулсан. Аваргуудад хүчтэй төвийн тоглогч л дутах байх одоо байгаа нь Брендон Хэйвүүд болон франц залуу Ян Махими нар. Гэхдээ Ховардыг авах гэж байна гэсэн яриа гарч байсан. Ямартай ч сайн төвийн тоглогч хэрэгтэй гэж бодож байна яг Чандлер шиг. Одоогийн байдлаар гарааны тавт нь: Хэйвүүд, Новицки, Марион, Картер, Кидд байх байх. Сэлгээнээс Л.Одом, Терри, Буба, Махими... нихх муудсан юм алга. Ерөнхийдөө нөхдүүд бол хөгшин баг гэж их ад үзэх болсон. Шилдэгүүдийн дундаж нас нь 34 болохоор арга ч үгүй биз. Гэхдээ яагаад аваргаа хамгаалж болохгүй гэж????
За Сан Антониогоос Антонио Макдайс, Лэйкерсээс Тио Ратлифф зодог тайлсан. Хамгийн харамсалтай нь Портлэндын шилдэг тоглогч Брэндэн Рой гэмтлийн улмаас ид насандаа зодог тайлав.
За тэхээр тоглогчидын холбоо болон NBA-гийн хооронд хийсэн гэрээний харьцуулалтыг доор үзүүлэв. Зарим нэгэнд нь сонирхолтой байх. 2005 онд хийсэн гэрээг 2011 онд шинэчилсэн юм.
| Collective Bargaining Agreement comparisons | ||
|---|---|---|
| Characteristic | 2005 | 2011 |
| Length of agreement | 7 years, with league opt-out option in 2011 | 10 years, with opt-out in 2017 by either side |
| Revenue split | Players: 57%
Owners: 43% |
Players: 49–51%
Owners: 49–51% |
| Minimum team salary | 75% of salary cap | 85–90% |
| Luxury tax | $1 for every $1 above the luxury-tax threshold | Incrementally increase from 1:1 for every $5 million above the threshold |
| Limits on tax-paying teams | None | Smaller midlevel exception, limits on salary acquired in a trade, and no bi-annual exception. |
| Maximum new contract length | Larry Bird exception: 6 years with 10.5 percent raises for Bird free agents Others: 5 years with 8 percent raises. |
Larry Bird exception: 5 years with 7.5 percent raises Others: 4 years with 4.5 percent raises |
| Max contract extension length | Rookies: 5 years Others: 5 years, which includes years remaining on existing contract |
Rookies: 4 years, with each team allowed one designated player at 5 years for maximum salary Others: 4 years, which includes years remaining on existing contract |
| Maximum contract salary | Approximately 25, 30 or 35 percent of the salary cap, depending on the player's years of service. | Same as 2005, but some players coming off their rookie contract qualify for the 30 percent maximum if they meet certain criteria. |
| Midlevel exception | Five years starting at the average salary ($5.765 million in 2010–11), with 8 percent raises. | Non-tax paying teams: Four years starting at $5 million (base salary grows by 3 percent annually beginning in 2013–14), with 4.5 percent raises. Tax paying teams: Three years, a $3 million base salary (which grows by 3 percent annually beginning in 2013–14) and 4.5 percent raises. |
| Trades | Teams over the cap can acquire a maximum of 125 percent plus $100,000 of the salaries they trade away. A team can receive a maximum of $3 million cash per trade. | Tax paying teams: Same as 2005. Starting in 2013–14, teams exceeding the tax threshold by more than $4 million cannot receive a player in a sign-and-trade transaction. Non-tax paying teams: Can acquire up to the lesser of 150 percent plus $100,000, or 100 percent plus $5 million of the salaries they trade away. The maximum cash a team can pays or receive in trade is $3 million annually. |
| Escrow | 8 percent (in 2010–11) withheld to ensure players receive the correct revenue split. If escrow withholding is insufficient, the following season's salaries are reduced to compensate. | 10 percent withheld annually. If the withholding is insufficient, the difference is deducted from the players' retirement benefits and not the following season's salary. |
| Amnesty | One player can be waived prior to the start of the 2005–06 season. The salary of the waived player does not count toward the luxury tax. | One player can be waived prior to the start of any season, but only once during the agreement. Only players signed under the 2005 CBA are eligible. The salary of the waived player will not count toward the salary cap or luxury tax. |


Сэтгэгдэлүүд:
Анжигай - д, за
Жиргээ - д,
Монголхатан - д, ёстой элдвийн л юм болжаагаа
Жааханаа - д, мэдэхгүй ээ гэртээ л үздэг байхдаа, хөл бөмбөг шиг гадуур гаргахнуу?
Снайпер - т, тэгүүл би залуу юм байна тэ
Шөнө босч үзнэ гэхээр гөөмөн их дур шүү.
ССА-д хүүхэлдэй үзүүлнээ
хүлээж байгаарай
амаллаа шүү
харин заавал үзээрэй
Төрсод - д,
лакерсийг дэмждэгийм байгаам... энэ жилийн тоглолт хэр өрсөлдөөнтэй болохыг нь үзэж байж болно доо... гэсэндээ шөнө үзэх болхоор эртхэн биаваа ойртуулаж хөргөгчинд хийж төмсөө шарий этр... хэ хэ хэ
zalxuu meen beegii chixeech
Жиргээ - д, хэнийг хэлээд байна
orchulaad oruulahguidee, zalhuu jaal ve,
MIAMI yaj baih shig baina ?
bayarlalaa,
Сэтгэгдэл үлдээх: