Энд тэнд авсан элдэв зураг
Яахав ийш тийшээ явж байхдаа авсан элдэв янзын зураг оруулъя л даа. Ногоон ирээдүй хө
"Энд тэнд авсан элдэв зураг" цааш унших »
NBA-гийн эргэн тойронд
Ажил хаялт энэ зунжин, намаржин үргэлжилсэн гэж болно. Харин азаар /азаар ч гэж дээ/ тоглогчидын холбоо болон NBA тохиролцоонд хүрч 2011-2012 оны улиралын тоглолт эхлэх болоод байгаа билээ. Сагсан бөмбөгтэй холбоотой ашиг орлогыг багууд болон тоглогчид 50:50 хувиар хувааж идэлцэхээр болов. За тэр ч яахав над мэтийн хүмүүст бол улирал эхэлж л байвал боллоо. Ямартай ч дараагийн 10 жил /6 байж ч магадгүй, элдэв юм тохиолдохгүй бол/ ажил хаялт болно гэж айлтгүй шүү, гэрээгээ 10 жилээр хийцэн.
"NBA-гийн эргэн тойронд" цааш унших »
Сэлэнгэ нутгаар - 2
Амарбаясгалант хийд дээр очлоо. Монголын Буддын шашны 3 том төвийн нэг байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын бэлд Ивэн хөндийд оршино. Өндөр гэгээний дурсгалд зориулж барьсан бөгөөд лам нар хийд барих газрыг хайж явж байгаад талд тоглож буй Амар, Баясгалант гэх 2 хүүхэдтэй тааралдан, тэр газар нь хийд бариулсанаа тэдгээр хүүхдийн нэрээр нэрлэсэн домогтой. Амарбаясгалант хийд
"Сэлэнгэ нутгаар - 2" цааш унших »
Сэлэнгэ нутгаар - 1
Энэ зун томилолтоор Сэлэнгэ аймгийн баруун урд талын сумдаар баахан явсан юм. Орхон голыг бирваазаар гаталж байгаа нь
"Сэлэнгэ нутгаар - 1" цааш унших »
Улаанцутгалан
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байдаг гэдгийг нь мэдэхээс барааг нь харж байгаагүй юм. Очиж үзлээ. Очих гэж бас бөөн юм болсоон. Монголын хамгийн том хүрхрээ Улаанцутгалан
"Улаанцутгалан" цааш унших »
Хар Зүрхний Хөх Нуур - 2011 дугуйтай аялал /сүүлийн хэсэг/
Хоолоо идчээд амараад байж байтал тэнгэрт үүл хуралдаж бороо орох шинжтэй болов. Норох зүйлсээ майхандаа оруулаад байж байтал бороо орж эхлэв. Их хүчтэй аадар байлаа. Бид майхандаа ороод бороо намдахыг хүлээж байгаад нам унтцан байв. Таньд Хөх Нуурыг өргөн барья
"Хар Зүрхний Хөх Нуур - 2011 дугуйтай аялал /сүүлийн хэсэг/" цааш унших »
Хар Зүрхний Хөх Нуур - 2011 дугуйтай аялал /3 дахь хэсэг/
2011 оны 07 сарын 15 өдөр Зорьсон газараа нэгэнт ирсэн тул бид амар тайван, бөх гэгч сайхан унтаж амарлаа. 8.27 – сэрэв Шөнө бага зэрэг бороо шивэрч хоносон байв. Би сэрээд майханаасаа гарлаа. Бага зэрэг салхи сэвэлзсэн зуны сайхан өглөө байлаа. Нөгөө гураваа унтаг гэж бодоод сэрээсэнгүй. Хоёр майханаа бүтээсэн гялгар уутыг авч наранд хатаахаар дэлгэж тавилаа. Хоосон усны савнуудаа цуглуулаад нуураас ус авахаар явлаа. Нуурын захад ирээд уснаас уулаа. Усны савнуудаа дүүргэж авав. Хэдэн зуун жилийн өмнө /2011-1189=822 жил/ Чингис хаан яг энэ эрэг дээр суугаад нуурын уснаас ууж байсан байх гэж бодохоор нэг л сонин болоод явчихав. Хар Зүрх уул, Хөх нуур
"Хар Зүрхний Хөх Нуур - 2011 дугуйтай аялал /3 дахь хэсэг/" цааш унших »
Хар Зүрхний Хөх Нуур - 2011 дугуйтай аялал /2 дахь хэсэг/
Аялалын хоёр дахь өдрийн тухай бичьеээ. За мэдээж хөдөө хээр, эрүүл агаарт гарцгаасан хүмүүс шиг бид нар тавтай сайхан нойрсож хонов. Үйл явдлын хураангүйг цагтай нь, тэгээд ард нь маш товч маягаар тэмдэглэлийн дэвтэрт бичиж явсан бөгөөд би одоо дор нь дэлгэрэнгүй тайлбар оруулж бичье. Та дугуйтай аялж байсан уу???
"Хар Зүрхний Хөх Нуур - 2011 дугуйтай аялал /2 дахь хэсэг/" цааш унших »
Хар Зүрхний Хөх Нуур - 2011 дугуйтай аялал /эхний хэсэг/
      2011 оны 7 сарын 13-аас 16-ний хооронд бидний хэсэг нөхөд Монголын түүхэн дурсгалт үйл явдал болсон газар, Монголын нууц товчоонд гардаг Сэнгүр Горхины Хар Зүрхний Хөх Нуур луу дугуйтай аялал хийгээд ирсэн билээ. Уг газар 1189 онд Тэмүжинг Хамаг Монголын Ханд өргөмжилөн ЧИНГИС хаан цол олгосон билээ. Хар Зүрхний Хөх Нуур нь одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв засмал замаас 35км зайд оршино. Нуурын ойролцоо Цэнхэрийн гол буюу Сэнгүр горхи /Монголын Нууц Товчоонд тэмдэглэгдсэн гол/ урсдаг.
"Хар Зүрхний Хөх Нуур - 2011 дугуйтай аялал /эхний хэсэг/" цааш унших »
"Сурагч насны он цагийн товчоон" ДУУРАЙВ
Зоригтийн сэдэв гоё санагдаад дуурайн бичив. Сурагч болсон нь: Бэлтгэл анги ба өмнөх үе
За ёстой бүдэг бадаг, сайн санахгүй байна. Ямар ч байсан бэлтгэлийн хувцас өмсөөд л цүнх үүрээл сургууль руу явж байсан. Них л дулаахан өдөр байсан санагдаад байдаг юм. Би чинь жоохондоо зураг зурах дуртай хүү байсан юм. Бусад хүүхдүүд дэлгүүрт ороод чихэр авъя гэж уйлж байхад би нэг дэвтэр нэг харандаа авчууул ертөнцөөс тасарчдаг байсан гэсэн. Би өөрөө яаж санахав дээ жоохон байсан юм чинь. Харин нэг удаа их дэлгүүрт явж байгаад 3 дугуйтай мотоцикл харчаад авна гэж УЙЛСАН гэсэн. Бүтэхгүй ээ..
""Сурагч насны он цагийн товчоон" ДУУРАЙВ" цааш унших »
(Нийт: 45)