2009-11-09 19:42:49
Ханбогд сумаас гарч аймгийн төв Даланзадгад хот руу явлаа. Орой 5 цагийн алдад Ханбогдоос гарсан юм. Гарахдаа сумын 3 хүнийг авч явлаа. Тэндэнтэй аж амьдралынх нь тухай энэ тэрийг ярилцаж явлаа. Ханбогдоос Оюу Толгой руу явсан их өргөн шороон замтай юм билээ. Ажилчидын автобус гэж хотод л явдаггүй (жуулчинд үйлчилдэг тохилог сайхан автобус) автобус байсан. Өмнөговь аймгийн байгаль нь надад их сонин сайхан санагдаж байлаа. Явсаар нар шингэж шөнө болсон. Тавантолгойн нүүрсийг зөөж байгаа машинуудыг гэрэл их холоос харагдаж байсан. Даланзадгад явах замд нэг коксний үйлдвэр байдаг юм билээ. Ингээд шөнө дундад Даланзадгадад орж ирэв.
Аймгийн нутгийн захиргааны ордон
Аймаг сум бүрд л шахам ийм нутгийн захиргааны ордон гэж сайхан барилга байх юм билээ. Өглөө босоод аймгийн төвөөс баруун урагш байх Ёлын Ам руу очихоор шийдлээ. Даланзадгад хотын баруун урд Гурван Сайханы Нуруу оршино. Энэ нурууны хамгийн алдартай хавцал нь Ёлын Ам билээ.
"Өмнөговь аймагт" цааш унших »

Замд тааралдсан худаган дээрх тэмээн сүрэг
Асралт Хайрхан
Цэцээ Гүн дээр
Чингэлтэй Уулын орой дээр
Өглөө эрт замд гарахын өмнө багаараа